БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ урагшлуулахад туслахыг уриалжээ
Солонгосын хойгт энх тайван тогтоох нь Евразийн хөгжил цэцэглэлтийн гол тулгуур юм хэмээн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва Сөүл хотод болсон “БНСУ-Төв Ази”-ийн хамтын ажиллагааны тухай 13 дугаар чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.
“Солонгосын хойгт энх тайван тогтоох, хөгжил цэцэглэлт авчрах нь Евразийн тивийг мөн хөгжил цэцэглэлтэд хүргэх зам болох юм” хэмээн Кан Кюн Ва онцлон тэмдэглэжээ.
"БНАСАУ-тай хийж буй яриа хэлэлцээ мухардалд орсон хэдий ч БНСУ-ын эрх баригчид дайны аюул заналхийллийг арилгаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад тууштай хүчин чармайлт гаргана. Хүндрэл бэрхшээл гарч байгаа хэдий ч өндөр дээд түвшинд хийгдсэн Солонгос хоорондын уулзалтын үеэр хүрсэн тохиролцооноосоо ухрахыг бид зөвшөөрөхгүй. Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээх оролдлогыг бид таслан зогсоох ёсгүй” гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.