БНСУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан 27103 хүн эдгэрч, 516 хүн нас баржээ.
БНСУ-д өдөрт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 500 давлаа гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлэв. БНСУ-д пүрэв гарагт “COVID-19” халдварын 569 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний тоо 32887-д хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 525 нь дотоодод халдварласан байна. Энэ оны хоёрдугаар сард Дэгү хот, Умард Гёнсан мужид халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэж байснаас хойш анх удаа өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 500 давсан нь энэ юм.
БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 11 дүгээр сарын 8-наас хойш гурван оронтой тоонд хүрч, 18-наас хойш 300 давжээ. Мөн лхагва гарагт халдварын 583 тохиолдол илэрсэн нь сүүлийн найман сарын хугацаанд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ирэх долоо хоногт орон даяар явагдах коллежийн шалгалтаас өмнө халдварын тархалтыг хязгаарлахаар ажиллаж байгаа боловч хувийн цуглаан, олон нийтийн газар, эмнэлгүүдтэй холбоотой халдварын тохиолдлууд нэмэгдсээр байна.
Эрх баригчид халдварын шинэ тохиолдлуудын дийлэнх нь бүртгэгдэж буй Сөүл хотын бүсэд зайнаас харилцах дүрэм журмын хоёр дахь түвшин буюу таван шатлалт арга хэмжээний гуравдугаар түвшнийг тогтоогоод байгаа юм.
Гэвч халдварын тархалт саарах төлөв ажиглагдахгүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, орон нутгийн эрх баригчид ойрын өдрүүдэд зайнаас харилцах дүрэм журмуудыг улам чангатгах талаар хэлэлцэх төлөвтэй байна.
БНСУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан 27103 хүн эдгэрч, 516 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.