БНСУ-ын эрх баригчид иргэддээ нэмж мөнгөн тусламж үзүүлж магадгүй

БНСУ-ын эрх баригчид иргэддээ нэмж мөнгөн тусламж үзүүлж магадгүй

БНСУ-ын эрх баригч “Тобуро” нам цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд өртөж буй иргэддээ мөнгөн тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт төсөв хуваарилахыг санал болгожээ.

“Chosun Ilbo” сонинд мэдээлснээр, парламентын гишүүд намын дээд зөвлөлийн хаалттай хуралдаанаар энэ зорилгод 2 их наяд орчим вон (1.8 тэрбум ам.доллар) хуваарилахыг санал болгожээ.  Мөнгөн тусламжийн хэмжээг Өмнөд Солонгосын Засгийн газар эдийн засгийн тодорхой салбаруудад учирсан хохирлын хэмжээг судалсны үндсэн дээр эцэслэн тогтоох бөгөөд тодорхой эзэнтэй байх аж.

Харин БНСУ-ын сөрөг хүчний гол нам болох “Иргэний хүч” нам 3.6 их наяд вон (3.2 тэрбум ам.доллар) хуваарилж, энэ зардлыг 2021 оны төсвийн зардалд оруулахыг санал болгожээ.

Он гарснаас хойш өмнөд солонгосчууд төр засгаасаа онцгой байдлын үеийн мөнгөн тусламжийг хоёр ч удаа авсан юм. Эхний тусламжийг бүх айл өрхөд олгосон бол хоёр дахийг нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдэд үзүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ урагшлуулахад туслахыг уриалжээ 2020-11-26

Хойд Солонгосын гимнастикч 3 метр хашааг давж зугтжээ 2020-11-26

Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана 2020-11-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 525-аар нэмэгдэж нийт 32887-д хүрэв 2020-11-27

БНАСАУ-БНХАУ-ын худалдаа 70 гаруй хувиар буурчээ 2020-11-27

БНСУ-ын эрх баригчид иргэддээ нэмж мөнгөн тусламж үзүүлж магадгүй 2020-11-27

БНСУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан 27103 хүн эдгэрч, 516 хүн нас баржээ.  2020-11-27

Хойд Солонгос Өмнөдийн эмийн үйлдвэрүүдэд цахим халдлага үйлдэхээр завджээ. 2020-11-27

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу. 2020-11-28

“Yonhap” агентлагаас зохион байгуулж буй гэрэл зургийн үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлаг оролцов 2020-11-28

Gmoneytrans, Олон улсын мөнгөн шилжүүлэгийн үйлчилгээний тэсрэлт 2020-11-28