Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт 3 тохиолдол бүртгэгдэв

Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт 3 тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 5-нд нийт 14 019 хүнд шинжилгээ хийжээ.  Үүнээс 700 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байснаас долоон сорьцод коронавирусний халдвар илэрчээ. Бусад тандалтын сорьцод халдвар илрээгүй байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт дөрөв, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусний гурван тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй байна.  Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол  849 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрээд буй юм. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 456 хүн эмчлүүлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.