Хан-Уул дүүрэг “Нэг өрх–Нэг иргэн” шинжилгээнд 1875 иргэнийг хамруулав
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх–Нэг иргэн” коронавирусний илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд төлөвлөн ажиллаж байна. Тэгэхдэээ халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах юм.
Өнөөдөр /2020.12.06/ буюу ням гарагийн 14:00 цагийн байдлаар дээр дурдсан хороодын нийт 1875 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.
“Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ өгөх цэгүүд:
- 4,5 дугаар хорооны иргэд 34 дүгээр сургууль
- 9,10 дугаар хорооны иргэд Яармагамбулатори салбар
- 16,21 дүгээр хорооны иргэд Буянт-Ухаа цогцолбор сургууль
ЭХ СУРВАЛЖ: Хан-Уул дүүргийн Онцгой комисс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.