Заамар суманд техникийн спирт уусан долоон хүнээс дөрөв нь нас баржээ

Заамар суманд техникийн спирт уусан долоон хүнээс дөрөв нь нас баржээ

Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.06)

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод ажиллаж байгаа 19 тусгаарлах байранд мянга гаруй хүн байна. Хамгийн сүүлд УОК-ийн дэргэдэх шуурхай штаб Шүүхийн Ерөнхий зөвлөл, автобусны жолооч, бариачтай холбоотой хүмүүсийг тусгаарлах ажлыг зохион байгуулсан. Халдвар гарсан аймгуудад нийт 40 тусгаарлах байранд 559 хүн байна. Эдгээр нь бүгд тохиолдлын хавьтлын хүмүүс. Улаанбаатар хотод 99 батлагдсан тохиолдлын 29 цэгт хорио цээрийн дэглэм сахиулах пост ажиллаж байна. Сүүлийн 72 цагийн байдлаар 14 тусгаарлах байрнаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Тэд 14 хоногийн турш халдвар хамгаалалтын дэглэмийг ягштал биелүүлэх ёстой.

Хоногт дунджаар 5924 хүн үүрэг гүйцэтгэлээ. Улаанбаатар хотод 6000-7000 алба хаагчид ажиллаж байна.

Заамар суманд бичил уурхайд техникийн спирт ууж, нэг хүн газар дээрээ, гурван нь эмнэлэгт нас барсан. Гурав нь эмнэлэгт эмчлүүлж байна. Нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.