А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн эмчийн баталгаажуулах хариу СӨРӨГ гарсан

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн эмчийн баталгаажуулах хариу СӨРӨГ гарсан

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа. 

"ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусний халдвар авсан уу, өчигдөр "Баянзүрх" зах зэрэг худалдааны төвийг хаасан нь ямар учиртай вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эмч халдвар авсан тухай мэдээлэл өчигдөр сошиалд гарсан. Бид 11:00 цагийн албан ёсны мэдээгээрээ ХӨСҮТ-ийн эмч өвчилсөн гэж мэдээлээгүй. Энэ мэдээ албан бус мэдээлэл. ЭМЯ өдөр бүрийн мэдээллээрээ баталгаажсан хариуг танилцуулж байгаа. Манай сүрьеэгийн эмчийн хариу эхлээд эргэлзээтэй гарсан. Лабораторийн шинжилгээ, асуумжаар тухайн өвчтөний шинж тэмдэг, онош тодорхойлдог. Өнөөдөр энэ хүний баталгаажуулах шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэгэхээр өвдөөгүй гэсэн үг. 

ХӨСҮТ-ийн хэд хэдэн эмч, ажилтан халдвар авсан тохиолдол байгаа. Гэхдээ бид алдаа дутагдлаа засах, дотооддоо тавих хяналтыг нэмэгдүүлэх, камержуулах зэрэг ажилд анхаарч байгаа. 

Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор "И Март" болон "Баянзүрх" захад тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Ер нь цаашдаа томоохон худалдааны төвүүдэд тандалтын шинжилгээ хийнэ" гэсэн хариулт өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.