“Хаябуса-2” судалгааны аппаратын бортогыг Австралийн цөлөөс олсноос хоёр хоногийн дараа Японд авчирлаа.
"Рюгү" солирын дээжийг агуулсан хэмээн үзэж буй “Хаябуса-2” судалгааны аппаратын бортогыг Австралийн цөлөөс олсноос хоёр хоногийн дараа Японд авчирлаа.
Энэхүү бортогыг тээвэрлэсэн нисэх онгоц өнөө өглөө Токио хотын “Ханэда” нисэх буудалд газардсан бөгөөд тэндээс Канагава муж дахь Японы Сансар судлалын агентлагийн байгууламжид ачааны тэргээр авчирч байна. Сансар судлалын агентлаг өнөө орой хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар товложээ. “Хаябуса-2” бортогоо өнгөрсөн бямба гаргийн үдэд салгаж, Австралийн цөлд буулгасан юм.
“Австралид хийсэн урьдчилсан шинжилгээгээр солирын хийн дээж байж болох зүйл ажиглагдсан” гэж Японы Сансар судлалын агентлаг мэдээлжээ. Нарны аймаг болон амьдралын гарал үүслийн талаарх баримт нотолгоог хайх зорилго бүхий “Хаябуса-2”-ыг тээсэн пуужин Японы “Танэгашима” сансрын төвөөс 2014 оны 12 дугаар сард хөөрсөн юм.
Уг аппарат “Рюгү” солирт 2018 оны зургаадугаар сард ойртон очиж, 2019 онд хоёр удаа газардаж, солирын гадаргууд хиймэл тогоо үүсгэн дээж цуглуулсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.