АНУ-д таван өдөрт халдварын нэг сая тохиолдол илэрчээ
АНУ-д энэ сарын эхний таван хоногт “COVID-19” халдварын нэг сая тохиолдол шинээр илэрснийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа. АНУ-д халдварын анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сарын сүүлээр бүртгэгдэж, түүнээс хойш 100 орчим хоногийн дараа нэг сая тохиолдол илэрч байсан бол сүүлийн нэг сая тохиолдол ийнхүү тавхан хоногт бүртгэгдсэн байна.
Тус улсад өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар халдварын 190948 тохиолдол илэрсэн нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар, талархлын баяр үеэр хүмүүс цугларч, зорчсонтой холбоотойгоор халдварын тохиолдол ойрын хугацаанд олноор нэмэгдэж болзошгүй ажээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 15 сая орчим хүн халдвар авч, 282 мянга гаруй хүн нас баржээ. Мөн 101487 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.