Хятад Австралийн нүүрснээс албан ёсоор татгалзлаа

Хятад Австралийн нүүрснээс албан ёсоор татгалзлаа

Хятад Австралийн маргаан эдийн засгийн салбарт үргэлжилсээр байна. Ковид-19 цар тахал эхлэхэд Австралийн Засгийн газраас Хятадыг буруутгасан мэдэгдэл хийж, БНХАУ-ын араанд зуугдсан.

Улс төрийн маргаан харилцан мэдэгдэл, дайралтаар явагдаж байсан бол эдийн засгийн зөрчилдөөн Австралийн эдийн засагт тун хүндээр тусах шинжтэй.
Хятад улс Австралийн нүүрснээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Сүүлийн гурван сард Хятад Австралиас нүүрснээс гадна дарс зэрэг олон бараанд хориг тавьсан. Австралийн нүүрс, дарс ачсан олон хөлөг онгоц Хятадын эрэгт гацаанд ороод байна. Австралийн нүүрснээс татгалзсан Хятад улс нүүрсээ Монгол, Индонез, ОХУ-аас авна гэдгээ зарлажээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Хятадыг олон улсын худалдааны дүрмийг зөрчсөн гэж буруутган, Хятадын талаас албан ёсны тайлбар шаардсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.