Их Британид нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна

Их Британид нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна

Их Британид “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна гэж уг хөтөлбөрийг хариуцсан сайд Надхим Захави лхагва гарагт мэдээлэв.

Их Британи “Pfizer-BioNTech” компанийн вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг хоёр долоо хоногийн өмнө олгож, энэ сарын 8-наас вакцинжуулалтыг эхлүүлснээр эмнэлзүйн туршилтаас гадуур вакцин хийж эхэлсэн анхны орон болсон юм.

“Вакцинжуулалтын хөтөлбөр маш амжилттай эхэллээ. Тодруулбал, эхний долоон хоногт Англид 108 мянга, Уэльст 7897, Умард Ирландад 4000, Шотландад 18 мянган хүнд буюу нийт 137897 хүнд вакцины эхний тунг хийлээ” гэж Н.Захави “Twitter” хуудсандаа нийтэлжээ.

Иргэд хоёр тун вакциныг 21 хоногийн зайтай хийлгэх тул эхний тунг тариулснаар халдвараар бүрэн хамгаалагдахгүй гэсэн үг.  Их Британи Цельсийн -70 хэмд хадгалах ёстой вакцинаас эхний хэсэг болох 800 мянган тунг хүлээн аваад байгаа юм. Уг вакциныг гэсгээсэн тохиолдолд таван хоног хөргөгчинд хадгалах боломжтой ажээ.

Их Британи “Pfizer”-ийн вакцинаас нийт 40 сая тунг захиалжээ. Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдээлснээр, 2020 оны эцэс гэхэд олон сая тун вакцин хүлээн авах төлөвтэй байна.

АНУ, Канадын хувьд уг вакцинаар дархлаажуулах хөтөлбөрийг даваа гаргаас эхлүүлсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-ын бүх бүс нутагт “Ковид-19”-ийн вакцинжуулалт эхэлжээ 2020-12-16

Хятад Австралийн нүүрснээс албан ёсоор татгалзлаа 2020-12-16

Цар тахлын үед аюулгүй ажиллах талаар ISO/PAS 45005 баримт бичгийг гаргажээ 2020-12-16

Путиний хэвлэлийн хурал пүрэв гарагт буюу өнөөдөр болно. 2020-12-17

Хятадын "Чанъэ-5" гараг хоорондын автомат станцын капсул хойд нутагт амжилттай газардлаа 2020-12-17

Их Британид нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна 2020-12-17

Дэлхий дахинд 585 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилжээ 2020-12-17

Энэтхэгийн иргэдийг вакцинжуулахын өмнө эсрэг биетийн шинжилгээ хийнэ 2020-12-17

Израилын Ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайд нар хамгийн түрүүнд шууд эфирээр вакцин хийлгэнэ 2020-12-17

Биткойны ханш хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрчээ 2020-12-17

“Twitter” коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгана 2020-12-17