Цар тахлын үед аюулгүй ажиллах талаар ISO/PAS 45005 баримт бичгийг гаргажээ
Дэлхий дахинд “COVID-19” халдвар тархалтын улмаас ажил эрхлэлтийг орвонгоор нь өөрчилж, ажил олгогчид урьд өмнө тохиож байгаагүй бэрхшээлүүдтэй нүүр тулаад байна.
Үйл ажиллагаагаа үр дүнтэй үргэлжлүүлж, ажилтнуудаа хамгаалахад чиглэсэн цогц бөгөөд ерөнхий удирдамж шаардлагатай байгааг ухамсарлан, Олон улсын стандартчиллын байгууллага /ISO/-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд шаардлагатай олон арга хэмжээг авч, маш хурдан ажиллажээ.
ISO-гийн олон улсын стандарт боловсруулахад дунджаар 3 жил болдог бол саяхан нийтэлсэн ISO/PAS 45005 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент “COVID-19” цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа баримт бичгийг өнөөгийн үүсээд буй яаралтай нөхцөл байдал, мэдээллийн хэрэгцээ шаардлагын улмаас 3 сарын дотор боловсруулан гаргасан байна.
ISO/PAS 45005 баримт бичиг нь “COVID-19” цар тахлын үед ажилтнуудыг хэрхэн эрүүл, аюулгүй ажиллуулах талаар олон улсын шилдэг туршлагуудыг нэгтгэж өгсөн бөгөөд улс орнуудын хэрэгжүүлж буй үндэсний зөвлөмж, зохицуулалтыг сайшаан дэмжинэ.
Дэлхийн 26 улсын мэргэжилтнүүд тус зааварчилгааг PAS /нийтэд нээлттэй тодорхойлолт/ хэлбэрээр боловсруулахын тулд нэн шаргуу мэдэж ажиллажээ. Уг зааварчилгааг ОУСБ /ISO/-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн техникийн хорооны 80 гишүүн улс орон санал өгч, дэмжсэн. Энэхүү баримт бичиг нь ирээдүйд цар тахлын улмаас үүсч болох нөхцөл байдал, яаралтай чухал мэдээлэл оруулах шаардлага зэргээс хамаарч, баримт бичгийг одоогийн байдлаар нь сайжруулах эсвэл албан ёсны стандарт болгон хөгжүүлэх боломж нээлттэй байгаа юм. Уг баримт бичгийг боловсруулсан тус хорооны менежер Салли Сфинжвүүд хэлэхдээ: “Энэ нь “COVID-19” цар тахлаас үүсэж болох аливаа эрсдэлийг удирдах бодит зөвлөмжүүдээр хангахаас гадна тухайн байгууллага хаана ч байрлаж байсан, ямар ч статустай байсан үүнийг хэрэглэх боломжтой” гэсэн байна.
“Бүх бизнесүүд сайн хүний нөөцийн алба, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдтэй байдаггүй гэдгийг бид мэднэ. Тиймээс уг зааварчилгаа нь тэдний тодорхой эрх мэдлийнхээ хүрээнд цар тахлыг зохицуулахаар авч хэрэгжүүлсэн арга барил, тэдний хэмжээнээс үл хамааран бодит туршлага, зохимжтой арга хэрэгсэл болно” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.
ISO/PAS 45005 баримт бичгийг ОУСБ (ISO)-ын ISO/TC 283 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн Техникийн хороо боловсруулсан ба нарийн бичгийн даргын газар нь Английн Стандартын байгууллага (BSI) юм. Тус баримт бичгийг ISO Store –ээс худалдаж авах боломжтой. Уг баримт бичгийг орчуулах, үндэсний стандартаар батлах ажлыг ISO-гийн гишүүн Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Техникийн хороо яаралтай зохион байгуулж байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.