Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ингэснээр Японд халдвар авсан хүний нийт тоо 191 мянга давж, 2800 гаруй хүн нас барсан байна. Токио хотод пүрэв гарагт халдварын 822 шинэ тохиолдол илэрсэн нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт болжээ.

Токиогийн засаг захиргаа халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тогтолцооны түгшүүрийг анх удаа хамгийн өндөр түвшинд хүргэж ахиулсан байна. “Халдвар авсан өвчтөнүүдийн тоо олноор нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй байна” гэж Токио хотын Эмнэлгийн холбооны дэд дарга Инокүчи Масатака мэдээлжээ.

Эрх баригчид халдвар хүндээр илэрсэн өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орны тоог 200-250 болгон нэмэгдүүлэхийг Токио дахь эмнэлгүүдээс хүссэн байна.  Мөн Токио хотын захирагч баярын амралт болох гэж байгаа тул анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг оршин суугчдадаа уриалжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Израилын Ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайд нар хамгийн түрүүнд шууд эфирээр вакцин хийлгэнэ 2020-12-17

Биткойны ханш хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрчээ 2020-12-17

“Twitter” коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгана 2020-12-17

АНУ-ын Дотоод хэргийн сайд халдвар авчээ 2020-12-17

Японд их хэмжээний цас орж, гэрэл цахилгаан тасалджээ 2020-12-17

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн 2020-12-18

Путин: Найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгоно. 2020-12-18

“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Ж.Стаусхолм хашиж эхэлнэ. 2020-12-18

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон нийтийн өмнө “COVID-19”-ийн вакцин хийлгэнэ 2020-12-18

“Pfizer” компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ 2020-12-18

ДЭМБ “COVID-19” цар тахал хаанаас эхтэйг тогтоохоор судалгааны багаа Ухань руу илгээнэ 2020-12-18