Японд их хэмжээний цас орж, гэрэл цахилгаан тасалджээ
Японы Ниигата, Хёго мужуудад их хэмжээний цас гурав дахь өдрөө үргэлжлэн орсны улмаас дор хаяж 9 мянган байшин цахилгаангүй болжээ.
Япон тэнгисийн эрэгт орших Ниигата мужид хамгийн хүнд нөхцөл байдал үүссэн байна. 12 дугаар сарын 14-ний өдрийн оройноос хойш тус мужид 2 м орчим цас унаж, зам хаагджээ. Уулын бүсээр дайран өнгөрдөг хэд хэдэн замд хэдэн зуун автомашин түжигдэж, ихэнх нь өнгөрсөн шөнийн турш ямар ч хөдөлгөөнгүй зогссон байна.
Гифу болон Хёго мужид цахилгаан дамжуулах шугам, утасны шугам дээр мод унаж гэмтсэний улмаас 50 орчим хүн гадаад ертөнцөөс таслагдсан байна. Аврагчид одоогоор тэдэн рүү хүрэх замыг цэвэрлэж, цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Токио хотыг хойд Акита мужтай холбосон төмөр замын нэг шугам дээр галт тэрэгний хөдөлгөөн зогссон байна.
Үүсээд бус нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын дэргэд хямралын штаб байгуулж, их хэмжээний цаснаас учирсан хохирлыг арилгах үйл ажиллагааг зохицуулж эхэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.