Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарлаа

Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарлаа

Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарах үйл явцыг албан ёсоор дуусгаснаар тус улсын хувьд шинэ эрин эхэллээ. Ингэснээр Их Британи өнөөдрөөс ЕХ-ны дүрэм журмыг мөрдөхгүй юм.

Ерөнхий сайд Борис Жонсон, “Brexit”-ийн урт хугацаагаар үргэлжилсэн үйл явц дууссанаар “бид эрх чөлөөгөө гартаа атгаж” байгааг онцлон тэмдэглээд, цаашид илүү өөр, илүү сайн зохицуулалтуудыг хийх боломж бүрдэж байна хэмээн мэдэгджээ.

Их Британи манай улсын “нөхөр, холбоотон” хэвээр байх болно гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдсэн байна.

Харин Их Британийн сайд нарын хувьд худалдааны дүрэм журам өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ойрын хугацаанд тасалдал саатал үүсэж болзошгүй болохыг анхааруулжээ.

Их Британи ЕХ-ноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулснаасаа хойш гурван жил хагасын дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 31-нд 27 гишүүн бүхий улс төр, эдийн засгийн холбооноос гарсан юм.

Гэвч талууд цаашид эдийн засгийн түншлэлээ хэрхэн өрнүүлэх талаар хэлэлцэх шаардлагатай байсан тул Их Британи 11 сарын турш ЕХ-ны худалдааны дүрэм журмыг үргэлжлүүлэн мөрдөж байсан билээ.   

Их Британи, ЕХ зул сарын баярын өмнөх өдөр худалдааны гэрээний талаар тохиролцоонд хүрч, Их Британийн парламент лхагва гарагт уг гэрээг эцэслэн баталснаар хүчин төгөлдөр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.