Сүмочдыг Шинэ жилээр гадагш гарахыг хориглолоо
Японы сүмо бөхийн холбооны хэвлэл, мэдээл хариуцсан ояката Шибатаяма Шинэ жилийн баярын үеэр авах арга хэмжээний талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шинэ төрлийн коронавирусний халдварын тоо сүүлийн өдрүүдэд Японд ихэд нэмэгдэж байгаа. Ялангуяа шинэ омгийн вирусний халдвар илэрсэн нь иргэдийг түгшээж байна.
Шибатаяма ояката “Холбооноос бүх ажилтан, засуул, үсчин, бөхчүүдэд өнөөдөр мэйлээр анхааруулга хүргүүлсэн. Халуураад эмнэлэгт хэвтэж чадалгүй амиа алдсан хүн байгаа, парламентын гишүүн саяхан ковидоор нас барсан гэдгийг хүртэл бичиж анхаарууллаа. Одоогийн байдлаар манай холбоонд шинэ халдвар гараагүй байгаа. Гэхдээ шинэ он гараад л Хацү башё эхэлнэ. Холбооны бүх гишүүдэд Шинэ жилийн баярын үеэр гадагш гарахыг хориглосон. Нутагтаа харих хүсэлтэй сүмочид олон байгаа ч бүгдэд нь тэмцээн эхэлтэл хэрэгцээгүй үед гадагш гарч болохгүй гэж мэдэгдсэн байгаа” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.