Биткойны ханш 29 мянган ам.долларыг давжээ

Биткойны ханш 29 мянган ам.долларыг давжээ

Биткойны ханш арилжааны явцад 5.2 хувиар өсөж, нэг ширхэг нь 26061 мянган ам.доллар болж нэмэгдсэнээр түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ гэж “Coindesk” криптовалютын биржийн мэдээлэлд дурджээ.Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой.

Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой. Анх 2008 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм.

Биткойны олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг хэдийнэ “олборлочихсон” байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.