Норвегийн Засгийн газар хязгаарлалтаа чангатгахаар болжээ.
Коронавирусний халдварт өвчний шинэ дэгдэлтийг зогсоохын тулд Норвегийн Засгийн газар хязгаарлалтаа чангатгахаар болжээ.
“Шинээр дэгдсэн цар тахлаас сэргийлэхийн тулд бүх хүнийг хичээл зүтгэл гаргаасай гэж хүсэж байна” хэмээн тус улсын Ерөнхий сайд Эрн Сульберг мэдэгдсэн байна.
Ирэх хоёр долоо хоногийн хугацаанд гэртээ зочин хүлээж авахгүй байхыг Засгийн газар иргэдэд зөвлөжээ. Түүнчлэн гудамж талбайд таваас илүү хүн нэг дор цугларахгүй байх, зоогийн газар, шөнийн цэнгээний газруудад архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олныг хамарсан арга хэмжээ явуулахгүй байхыг зөвлөжээ. Үүнээс гадна алсын зайнаас ажиллахаа үргэлжлүүлэхийг иргэдээс хүсжээ.
Норвегт коронавирусээр халдварласан хүний тоо 329-өөр нэмэгдэж, 50266 болжээ. Халдварт өвчний хүндрэлийн улмаас 436 хүн нас барсан байна. Тус улсад нийт 2.5 сая хүнээс шинжилгээ авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.