“Tesla” компани 2020 онд хагас сая орчим цахилгаан автомашин нийлүүлжээ.
“Tesla” компани өнгөрсөн онд хагас сая орчим цахилгаан автомашин нийлүүлжээ.
“Tesla” компани 2020 онд хагас сая автомашин нийлүүлэх зорилго тавьсан ч 499550-г борлуулсан байна. Өнгөрсөн онд зарагдсан хамгийн түгээмэл бөгөөд хямд загварууд нь “Model 3”, “Model Y” загварууд байжээ. Тус загваруудаас нийт 442.5 мянган хүн худалдан авалт хийсэн бол илүү үнэтэй “Model S”, “Model X” загваруудаас 57 мянга гаруй хүн худалдаж авсан байна.
Компанийн өнгөрсөн 10 дугаар сард нийтэлсэн санхүүгийн тайланд дурдсанаар гуравдугаар улиралд орлого нь өсөж, шинжээчдийн таамаглалыг давжээ. Тайлант хугацаанд “Tesla”-гийн орлого 8.77 тэрбум ам.долларт хүрсэн бол цэвэр ашиг нь 331 сая ам.долларт хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.