Биткойны ханш 12 дугаар сард хурдацтай өсч 33 мянган ам.доллар давлаа
Бямбаг гарагт биткойны ханш түүхэн дээд үзүүлэлтээ хэд хэдэн удаа шинэчилсэн байна. Гринвичийн цагаар 13 цаг 13 минутад уг криптовалют 30 мянган ам.доллар давсан бол дараа нь 33 мянган ам.доллароос дээшилж өсжээ.
Ийнхүү зөвхөн бямба гарагт гэхэд биткойны ханш 10 гаруй хувиар өссөн байна. Биткойны ханш 12 дугаар сарын хоёрдугаар хагаст хурдацтай өсөж эхэлсэн юм. Ердөө хоёр долоо хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 16-нд криптовалютын ханш 9.5 хувиар өсөж, хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн жилийн эхээр 7000 орчим ам.доллароор арилжаалагдаж байсан биткойны ханш жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгджээ.
Биткойны ханш коронавирусний цар тахал дэгдсэний улмаас дэлхийн хөрөнгийн зах зээл уналтад орж, газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор өнгөрсөн оны гуравдугаар сараас өсөж эхэлсэн юм. 10 дугаар сард “PayPal” төлбөрийн систем 2021 оноос эхлэн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдсэн нь биткойны ханш улам өсөхөд нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.