БНХАУ ДЭМБ-ын мэргэжилтний багийн гишүүдэд виз олгоогүй байна

БНХАУ ДЭМБ-ын мэргэжилтний багийн гишүүдэд виз олгоогүй байна

БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн коронавирусний уг гарлыг судлах зорилготой ДЭМБ-ын олон улсын мэргэжилтний багт Хятадын тал виз олгохоос татгалзсан байна. Аль хэдийн Хятадыг зорьсон байсан ДЭМБ-ын мэргэжилтний багийн хоёр гишүүний нэг нь нутаг буцсан бол нэг нь гуравдагч улсын нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт визний зөвшөөрөл хүлээж байгаа юм байна. Хяналт шалгалт хийхээр томилогдсон тус багийн бусад гишүүд Хятадын талаас визний хариугаа хүлээж байгаа юм байна.

Хятадын тал визний асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас багийн гишүүд замаасаа буцахаас аргагүй байдалд орж байна, вирусний уг гарлыг судлах ажлыг маш богино хугацаанд хийх зорилготой мэргэжилтний багийг улс орондоо нэвтрүүлэхийг Хятадын талд уриалсан гэдгээ ДЭМБ мэдээлсэн байна. Бээжин ДЭМБ-тай олон сарын турш яриа хэлэлцээ хийсний эцэст өнгөрсөн оны 12-р сард Уханьд судалгаа шинжилгээ хийхийг зөвшөөрсөн. 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн коронавирусийг тус хотын мал амьтны захаас эхтэй байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.