Биткоины ханш 40 мянган ам.долларт хүрч өсжээ
Пүрэв гаргийн арилжааны явцад биткоины ханш 40 мянган ам.доллар хүрч, дээд үзүүлэлтээ шинэчилжээ. “CoinDesk” цахим хуудасны мэдээллээр, энэ нь 8.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард 5200 ам.доллар байсан биткоины ханш шинэ оны эхний өдрүүдийн арилжааны дараа долоо дахин өссөн байна.
Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой. Анх 2008 онд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткоиныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Биткоины олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг “олборлочихсон” байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.