Вашингтон хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөрвөн хүн амиа алдсан

Вашингтон хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөрвөн хүн амиа алдсан

АНУ-ын нийслэл Вашингтон хотод лхагва гарагт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөрвөн хүн амиа алдсан байна. Энэ тухай хотын цагдаагийн дарга Роберт Конти мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, Конгрессын байрны хажууд нэг эмэгтэй сумны шарх авсны улмаас нас барсан байна. “Түүнийг хотын эмнэлэгт хүргэж, амийг нь аврахыг оролдсон боловч нас барсан. Үүнээс гадна, Капитолийн ордны ойролцоо нэг эмэгтэй, хоёр эрэгтэй амиа алдсан гэсэн мэдээлэл ирсэн” гэж Конти хэлсэн байна.

Амиа алдсан гурван тохиолдол эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүйтэй холбоотойг цагдаагийн дарга тэмдэглэсэн байна. Амиа алдсан хүмүүс бүгд насанд хүрсэн хүмүүс байжээ.

Цагдаагийн газрын даргын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр 14 орчим цагдаа гэмтэж, хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Twitter” Д.Трампын бичлэг доор лайк дарах, түгээх, сэтгэгдэл бичихийг хориглож байжээ 2021-01-07

АНУ-ын Үндэсний гвардын 1800 орчим цэргийг Вашингтонд байрлуулахаар төлөвлөж байна 2021-01-07

БНХАУ ДЭМБ-ын мэргэжилтний багийн гишүүдэд виз олгоогүй байна 2021-01-07

Япон улс дахин онц байдал тогтоох эсэх эцсийн шийдвэрийг маргааш гаргана. 2021-01-07

Их Британид өнөөдрийн байдлаар 77 мянга гаруй хүн нас баржээ. 2021-01-07

Вашингтон хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөрвөн хүн амиа алдсан 2021-01-07

Биткоины ханш 40 мянган ам.долларт хүрч өсжээ 2021-01-08

Японы нийслэлийн бүсэд онц байдал тогтоолоо 2021-01-08

Европын 22 оронд коронавирусний шинэ хувилбар илэрсэн 2021-01-08

Израилд өнөөдрийн байдлаар 471 мянга гаруй хүн халдвар авч, 3552 хүн нас барсан 2021-01-08

АНУ-д коронавирусний вакцинд хамрагдсан 21 хүнд цочмог харшлын урвал илэрсэн болохыг мэдээллээ. 2021-01-08