Д.Трампын “Youtube” суваг дүрэм журмыг зөрчсөн тул түр хаагджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "Donald J Trump" нэртэй суваг дүрэм журмыг зөрчсөн тул шинэ дүрс бичлэг, шууд бичлэг оруулах боломжийг нь түр хугацаагаар хязгаарлаж байна гэж “Youtube” платформ мэдэгдлээ.
“Уг сувагт хамгийн багадаа долоо хоногийн турш контент оруулах боломжгүй болсон бөгөөд цаашид сунгаж магадгүй. Мөн өмнө нь байршуулсан дүрс бичлэгийг нь устгасан” гэж “Youtube” мэдэгдсэн боловч ямар контент энэхүү шийдвэрийг гаргахад хүргэсэн талаар тодорхой дурдаагүй байна. Үүний зэрэгцээ Д.Трампын суваг дахь дүрс бичлэгүүдийн доорх сэтгэгдлүүдийг харагдахгүй болгожээ.
Ерөнхийлөгчийг дэмжигчид өнгөрсөн долоо хоногт Капитолын байр луу халдаж, сонгуулийн дүнг батлах хуралдааныг тасалдуулсан бөгөөд эмх замбараагүй байдлын үеэр таван хүн амиа алджээ. Үүнтэй холбогдуулан “Facebook”, “Twitter” компани Д.Трампын нийгмийн сүлжээний хаягийг түр хязгаарлаж, хожим нь “Twitter” түүний хаягийг бүрмөсөн хаах шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.