"Роснефть" Якутад байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ

"Роснефть" Якутад байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ

Газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн “Таас-Юрях” компани Якутын тусгай зөвшөөрөлтэй газар хайгуулын өрөмдлөг хийсний дүнд хийн конденсатын томоохон орд газрыг шинээр илрүүлжээ."Роснефть" компанийн газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн цогцолборт “Таас-Юрях” компани нь Бүгд Найрамдах Саха Улсад (Якут) геологи хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байна.

Тус орд нь 75 тэрбум шоо метр байгалийн хий, 1.4 сая тонн хийн конденсатын нөөцтэй аж. Орд газрын хийн агууламж хийгээд үр ашгийг нь мэргэжилтнүүд батлан мэдэгджээ. Ташрамд дурдахад, шинээр илрүүлсэн орд газрыг Аугаа эх орны дайнд оролцож явсан баатруудын нэг, Якутын Олекмин хотод төрсөн Иван Николаевич Кульбертиновын нэрээр нэрлэжээ. 

“Таас-Юрях” компани нь Якутын тусгай зөвшөөрөлтэй 10 газар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Якутын нутаг дэвсгэрт шинэчлэгдсэн технологи ашиглаж, хайгуулын ажил явуулах цогц арга барилаар хоёр жилийн хугацаанд гурван орд газрыг нээн илрүүлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДЭМБ-ын баг Уханьд пүрэв гарагт ирнэ 2021-01-13

Их Британид анх илэрсэн коронавирусний “B117” хувилбар 50 улс оронд илэрчээ 2021-01-13

Индонезид Ерөнхийлөгч нь хамгийн түрүүнд коронавирусний вакцин хийлгэлээ 2021-01-13

Криптовалют өсөх үеэр хөрөнгө нь нэмэгдсэн ихэр ах дүүс Кэмерон, Тайлер Уинклвосс нар жагсаалтыг тэргүүллээ.  2021-01-13

Д.Трампын “Youtube” суваг дүрэм журмыг зөрчсөн тул түр хаагджээ. 2021-01-13

"Роснефть" Якутад байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ 2021-01-13

Дуудлага худалдааны тусламжийн сан байгуулан зээл олгож байна 2021-01-13

Ромын Пап Франциск коронавирусний вакциныг хийлгэжээ. 2021-01-14

Японы засгийн газар гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж байна 2021-01-14

Ирланд улсад коронавирусний халдварын тархац огцом нэмэгдээд байна. 2021-01-14

Германы Хаген хотын ахмадын асрамжийн газар коронавирусний вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ. 2021-01-14