Ромын Пап Франциск коронавирусний вакциныг хийлгэжээ.

Ромын Пап Франциск коронавирусний вакциныг хийлгэжээ.

Ромын Пап Франциск Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран гарган авсан коронавирусний вакциныг хийлгэжээ.

Тэрбээр вакцины хоёр дахь тунг гурван долоо хоногийн дараа хийлгэх аж. Пап ламаас гадна өдгөө 93 настай Ромын Хүндэт Пап XVI Бенедикт мөн вакцин хийлгэхээр төлөвлөж байна. 

Ватиканд энэ талаар албан ёсоор мэдээлээгүй хэдий ч өдгөө 84 настай Ромын Пап Франциск өмнө нь ярилцлага өгөх үеэрээ "Бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь хүн бүрийн ёс суртахууны үүрэг тул вакцинжуулалтад хамрагдана" хэмээн мэдэгдсэн аж. 

Ватиканд вакцинжуулалтын кампанит ажил эхэлсэн тухай Ариун Тегийн хэвлэлийн албаны дарга Маттео Бруни лхагва гарагт мэдэгджээ. Тус хотын Эрүүл мэнд, эрүүл ахуйн газрын мэдээлснээр, “Pfizer - BioNTech”  компанийн вакцинаас 10 мянган тунг захиалсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Индонезид Ерөнхийлөгч нь хамгийн түрүүнд коронавирусний вакцин хийлгэлээ 2021-01-13

Криптовалют өсөх үеэр хөрөнгө нь нэмэгдсэн ихэр ах дүүс Кэмерон, Тайлер Уинклвосс нар жагсаалтыг тэргүүллээ.  2021-01-13

Д.Трампын “Youtube” суваг дүрэм журмыг зөрчсөн тул түр хаагджээ. 2021-01-13

"Роснефть" Якутад байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ 2021-01-13

Дуудлага худалдааны тусламжийн сан байгуулан зээл олгож байна 2021-01-13

Ромын Пап Франциск коронавирусний вакциныг хийлгэжээ. 2021-01-14

Японы засгийн газар гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж байна 2021-01-14

Ирланд улсад коронавирусний халдварын тархац огцом нэмэгдээд байна. 2021-01-14

Германы Хаген хотын ахмадын асрамжийн газар коронавирусний вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ. 2021-01-14

ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ өнгөрсөн онд жилийн дүнгээр 2.9 хувиар буурчээ. 2021-01-14

АНУ-д өнөөдрийн байдлаар 23,044,857 хүн халдвар авч, 384,204 хүн нас баржээ 2021-01-14