Ирланд улсад коронавирусний халдварын тархац огцом нэмэгдээд байна.
Ирланд улсад 6 долоо хоногийн хугацаатай хатуу хөл хориог 12-р сард сулласан юм. Энэ үед тус улсад коронавирусний халдварын тохиолдол харьцангуй цөөн байсан хэдий ч сүүлийн үед тархац огцом нэмэгдээд байна. Оксфордын их сургуулийн тооцоогоор Ирландын нэг сая хүн тутамд дунджаар 1300 гаруй шинэ халдварын тохиолдол ногдож байна. 5 сая орчим хүнтэй Ирланд дахь халдвар бусад улс орныхоос хавьгүй өндөр байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт л гэхэд тус улсад 8000 гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ. Их Британид анх бүртгэгдсэн хувьссан коронавирус Ирландад бүртгэгдсэн нь халдварын тархац огцом нэмэгдэхэд нөлөө үзүүлсэн байх магадлалтай гэж үзэж байна. Үүнээс гадна шинэ жилийн баярын үеэр хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь Ирландад халдвар нэмэгдэх өөр нэгэн хүчин зүйл болсон байх магадлалтайг онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.