Германы Хаген хотын ахмадын асрамжийн газар коронавирусний вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ.
Германы Хаген хотын ахмадын асрамжийн газар коронавирусний вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ.
Энэ талаар хотын захиргааны төлөөлөгч тайлбар өгөхдөө, халдварт өвчний эсрэг дархлаа вакцины эхний тунг хийснээс хойш 7-10 хоногийн дараа тогтдог гэжээ. “BioNTech - Pfizer”-н вакцинаас хоёр тунг хийлгэх ёстой. Энэ хугацаанд халдвар авах боломжтой” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Германд 12 дугаар сарын 26-нд эхний хүнд вакцин хийсэн хэдий ч вакцинжуулалтын кампанит ажил дараагийн өдөр нь албан ёсоор эхэлжээ. Өнгөрсөн оны эцсээр Герман “BioNTech - Pfizer” компаниудаас 1.3 сая тун вакцин хүлээн авсан байна. Энэ онд эрх баригчид “BioNTech - Pfizer” болон “Modernа” компаниудын вакцинаас нийт 130 сая тунг авна гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.