“Subaru” машин үйлдвэрлэлээ бууруулна
Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” компани хагас дамжуулагчийн хомсдолд орсны улмаас үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, АНУ-ын Индиана муж улс дахь болон дотоодын үйлдвэрлэлээ нэгдүгээр сарын эцэс хүртэл бууруулах аж.
Өмнө нь хагас дамжуулагчийн хомсдолын улмаас Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани Техас муж улс дахь үйлдвэрлэлээ , “Honda Motor”, “Nissan Motor” компаниуд Японы Миэ, Канагава мужууд дахь үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулсан юм.
Олон оронд хөдөлгөөнт холбоог тав дахь үеийн системд шилжүүлэхтэй холбоотойгоор хагас дамжуулагчийн эрэлт огцом нэмэгдэж, хомсдол үүсжээ. Түүнчлэн цар тахлын нөхцөлд алсын зайнаас ажиллах явдал нэмэгдэж, хувийн компьютер, консол тоглоомын үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд ихээхэн хэмжээний хагас дамжуулагч шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.