Хятадын Засгийн газраас Alibaba компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна

Хятадын Засгийн газраас Alibaba компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна

Хятадын Коммунист намаас улсынхаа гол тэрбумтан Жек Магийн Alibabа, Ant Group компаниудыг улсын мэдэлд авахаар шийджээ.

International Business Times-д бичсэнээр Хятадын Засгийн газраас тус компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна. Эдийн засгийн эсрэг албаны байцаагчид 2020 оны 11 дүгээр сараас Alibaba-гийн төв байранд офис байгуулан, ажиллаж байгаа юм. Alibaba-гаас гадна Tencent (WeChat),  Meituan зэрэг томчууд улсын мэдэлд орох жагсаалтад ороод байгаа бололтой.

Жек Ма өнгөрсөн оны 11 дүгээр сард Ant Group-ийн IPO гаргах гэж байсан ч Засгийн газраас зогсоосон. Учир нь Ма Шанхайд илтгэл тавихдаа Хятадын эдийн засгийн зохицуулах системийг эрс шүүмжилж, Төрийн банкнуудыг “Ломбард” хэмээн нэрлэснийхээ дараа Ши Жинпиний араанд зуугдсан. Илтгэлээ зөөллөхийг түүнээс хүссэн ч эрс татгалзсан гэдэг. Энэ сард Жек Ма өөрийн “Africa’s Business Heroes” шоуныхаа шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, олны өмнө гарахаа байсан. Засгийн газартай хоёр сар сөргөлдсөний эцэст Жек Ма 12 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна.

Одоо Жек Ма Ханчжоу дахь офисдоо нуугдаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Норвег улсад Pfizer/BioNTech-ийн коронавирусний вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан 2021-01-15

“Subaru” машин үйлдвэрлэлээ бууруулна 2021-01-15

Биткоины ханш дахин өсч 39.436 ам.долларт хүрэв 2021-01-15

Их Британи коронавирусний шинэ хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлж хилийн хяналтаа чангатгана 2021-01-16

Индонезэд газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүний тоо 42-т хүрлээ 2021-01-16

Хятадын Засгийн газраас Alibaba компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна 2021-01-16

Японд их сургуульд элсэн орох шалгалт энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 2021-01-17

АНУ-д зэвсэгт жагсаал өрнөж болзошгүй тул бэлэн байдлыг хангаж байна 2021-01-17

Дмитрий Медведев: ОХУ, АНУ-ын таагүй харилцаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна 2021-01-17

“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ 2021-01-17

Балбын уулчид шинэ амжилт тогтоолоо 2021-01-18