Японд их сургуульд элсэн орох шалгалт энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана
Японы ахлах сургуулиа төгсөгчид их сургуульд элсэн орох шалгалтаа энэ амралтын өдрүүдэд өгөх юм. Энэ жилийн ЭЕШ-д 530 гаруй сурагч оролцохоор бүртгүүлсэн байна.
Япон даяар 700 гаруй шалгалтын төв ажиллана. Японы зарим их сургууль оюутан элсүүлэхдээ өөрсдийн гэсэн шалгалтыг авдаг аж. Гэвч цар тахалтай холбоотойгоор сургуулиуд бие даан шалгалт авч чадахгүй байгаа учраас энэ жилийн улсын шалгалтын дүн мэдээнд тулгуурлаж оюутан элсүүлэхээр төлөвлөж байгаа их сургуулиудын тоо 866 буюу дээд түвшинд хүрчээ.
Шалгалт өгөгсөд биеийн хэм, эрүүл мэндийн нөхцөл байдлын илтгэсэн эмнэлгийн бичгийг авчрах ёстой боловсролын албаныхан анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.