БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 389-өөр нэмэгдэж нийт 72,729-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 01 дүгээр сарын 18-ны 00.00 цагийн байдлаар 389-өөр нэмэгдэж нийт 72,729-д хүрэв. Шинээр илэрсэн 389 тохиолдлын 23 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 58,723 (+470) иргэн эдгэрсэн бол 1,264 (+15) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 5,087,220 (+25,930) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 4,856,456 (+26,891) иргэний хариу сөрөг гарч 158,035 (+1,350) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 12,742 (-96) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.