БНСУ-д шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 18.8 сая шувууг устгалаа

БНСУ-д шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 18.8 сая шувууг устгалаа

БНСУ-д өндөр хоруу чанартай шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 18.8 сая шувууг устгалаа гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам өнөөдөр мэдээлжээ.

БНСУ-д өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээс хойш “H5N8” вирусээр халдварласан 66 тохиолдол илэрснээс Сөүл хотоос баруун өмнөд зүгт 260 километр зайд оршдог галууны фермд хамгийн сүүлийн тохиолдол илэрсэн байна.

Эрх баригчид халдвар илэрсэн фермийн гурван километрийн радиус дахь шувуудыг устгах шаардлага тавьжээ. Шувууны томуугийн тохиолдлуудын 17 нь Сөүл хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид, 14 нь Умард Жёлла мужид бүртгэгджээ.

БНСУ-д олон сая шувууг устгасантай холбоотойгоор сүүлийн үед өндөг, тахианы махны үнэ огцом өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт шинэ өндөгний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 25.9 хувиар, бүрж шарсан тахианы махны үнэ 10.6 хувиар өссөн гэж яамны мэдээлэлд тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Kia” 2027 он гэхэд долоон шинэ цахилгаан автомашин танилцуулна 2021-01-15

БНСУ-ын Гёнги аймаг гадаад иргэдээ ч тэтгэлэгт хамрагдуулна. 2021-01-17

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 389-өөр нэмэгдэж нийт 72,729-д хүрэв. 2021-01-18

БНАСАУ-ын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг батлав 2021-01-18

БНСУ-ын “Samsung” корпорацын өв залгамжлагчид 2.6 жил хорих ял оноов 2021-01-18

БНСУ-д шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 18.8 сая шувууг устгалаа 2021-01-18

БНСУ Ж.Байдены засаг захиргаатай нягт хамтран ажиллахыг зорьж байна 2021-01-20

БНСУ өндөгний импортын татварыг тэглэнэ 2021-01-20

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 401-ээр нэмэгдэж нийт 73918-д хүрэв. 2021-01-21

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 346-аар нэмэгдэж нийт 74262-д хүрэв 2021-01-22

БНСУ-д байгаа Монгол иргэдэд хамгийн ХЯМД даатгалын үйлчилгээг санал болгож байна. 2021-01-22