НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Аун Сан Су Чиг суллахыг уриалжээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Аун Сан Су Чиг суллахыг уриалжээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Мьянмарт даваа гарагт баривчлагдсан удирдагч Аун Сан Су Чи тэргүүтэй бүх хүнийг нэн даруй суллахыг уриалсан боловч цэргийн эргэлт гарсныг зэмлэн буруушаах талаар дурдаагүй байна.

Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Их Британиас НҮБ-д суугаа Элчин сайд Барбара Вудвордын пүрэв гарагт ийнхүү мэдэгджээ. Цэргийн эргэлтийг зэмлэн буруушаах тухай Их Британийн мэдэгдлийн төслийг зарим гишүүн дэмжээгүй тул хоёр хоногийн дараа энэхүү мэдэгдлийг гаргажээ.

“Мьянмарын цэргийнхэн Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдийг “дур мэдэн баривчилж”, онцгой байдал зарласанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд “ихээхэн санаа зовниж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Мөн ардчилсан институц, үйл явцыг дэмжиж, хүчирхийллээс зайлсхийж, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг бүрэн хүндэтгэх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цэргийнхэнд баривчлагдсан Мьянмарын Ерөнхийлөгч У Вин Мьинт, Аун Сан Су Чи нарыг хуулийн хоёр зүйл ангиар буруутгажээ. 2021-02-04

Японы “Toyota Motor” энэ онд 9.2 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхийг зорьж байна 2021-02-04

Bloomberg: Долларын уналт дөнгөж эхэлж байна 2021-02-04

Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн өмнөд нутагт цохилт өгсөн 2021-02-04

Ясүхиро Ямашита: Олимпын наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна 2021-02-05

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Аун Сан Су Чиг суллахыг уриалжээ 2021-02-05

Арбитрын шүүх “Turquoise Hill”-ийн талд түр шийдвэр гаргажээ 2021-02-05

Японы агаарын тээврийн JAL компани хуучин хувцсаар үйлдвэрлэсэн био түлш ашиглаж эхэлжээ 2021-02-05

Японд коронавирусээс үүдэлтэйгээр дампуурсан бизнесийн тоо 1000-д хүрчээ 2021-02-06

Олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш огцом өсчээ 2021-02-06

Дэлхий даяар “COVID-19”-ийн вакциныг тарьсан тоон үзүүлэлт коронавирусээр халдварласан хүмүүсийн тоог давлаа 2021-02-06