Цэргийнхэнд баривчлагдсан Мьянмарын Ерөнхийлөгч У Вин Мьинт, Аун Сан Су Чи нарыг хуулийн хоёр зүйл ангиар буруутгажээ.

Цэргийнхэнд баривчлагдсан Мьянмарын Ерөнхийлөгч У Вин Мьинт,  Аун Сан Су Чи нарыг хуулийн хоёр зүйл ангиар буруутгажээ.

Цэргийнхэнд баривчлагдсан Мьянмарын Ерөнхийлөгч У Вин Мьинт, “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, төрийн зөвлөх (Ерөнхий сайд) Аун Сан Су Чи нарыг хуулийн хоёр зүйл ангиар буруутгажээ. Энэ тухай тус намын олон нийттэй харилцах хорооны дарга У Чи То “Facebook” хуудсандаа мэдээлсэн байна.

“Аун Сан Су Чиг импорт-экспортын тухай хууль тогтоомжийг, Ерөнхийлөгч У Вин Мьинтийг байгалийн гамшиг, онцгой байдлын уршгийг арилгах, урьдчилан сэргийлэх хуулийг зөрчсөн гэж буруутгасан” гэж тэрбээр мэдэгджээ. 

"Баттай мэдээллээр хоёр удирдагчийн нэр дээр шүүхээс 14 хоногийн хугацаатай буюу хоёрдугаар сарын 1-нээс 15-ны хооронд баривчлах захирамж гаргасан" гэж У Чи То тэмдэглэсэн байна.

Аун Сан Су Чиг гаалийн бүрдүүлэлт хийгээгүй хууль бусаар импортолсон цахим харилцаа холбооны хэрэгсэл эзэмшсэн, Ерөнхийлөгч У Вин Мьинтийг “COVID-19” цар тахалтай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед бүс нутгуудад айлчилсан гэж буруутгасан цагдаагийн хоёр протоколын бүдэг гэрэл зургууд лхагва гарагт Мьянмарын нийгмийн сүлжээнүүдээр нийтлэгджээ. "Ардчиллын төлөө үндэсний холбоо” намаас мэдээлснээр, тэднийг Мьянмарын нийслэл Нейпьидо хот дахь гэрт нь хорьж байгаа аж.

Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын 1-ний өглөө шинэ парламентын анхдугаар чуулган нээгдэхээс хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч У Вин Мьинт, эрх баригч "Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, төрийн зөвлөх, Нобелийн Энх тайвны шагналт Аун  Сан Су Чи зэрэг удирдагчдыг баривчилсан билээ. Цэргийнхэн Сонгуулийн төв хороо болон эрх баригч намыг өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийг луйвардсан гэж  буруутгасан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Facebook” Мьянмарын цэргийнхний хяналтад байдаг “Myawaddy” телевизийн компанийн хуудсыг хаажээ. 2021-02-03

Хятадын төмөр замын тээвэр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв 2021-02-03

Олимпын наадмын үеэр хөгжөөн дэмжигчдийг орилж хашхирах, дуулахыг хориглоно 2021-02-04

Казахстан Улсад таван дэд сайдыг авлигын хэрэгт буруутгажээ 2021-02-04

АНУ-д “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 450088-д хүрэв. 2021-02-04

Цэргийнхэнд баривчлагдсан Мьянмарын Ерөнхийлөгч У Вин Мьинт, Аун Сан Су Чи нарыг хуулийн хоёр зүйл ангиар буруутгажээ. 2021-02-04

Японы “Toyota Motor” энэ онд 9.2 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхийг зорьж байна 2021-02-04

Bloomberg: Долларын уналт дөнгөж эхэлж байна 2021-02-04

Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн өмнөд нутагт цохилт өгсөн 2021-02-04

Ясүхиро Ямашита: Олимпын наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна 2021-02-05

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Аун Сан Су Чиг суллахыг уриалжээ 2021-02-05