Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн өмнөд нутагт цохилт өгсөн

Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн өмнөд нутагт цохилт өгсөн

Пүрэв гарагт шилжих шөнө Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн өмнөд нутагт цохилт өгсөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин өмнөд нутаг руу харвасан бараг бүх пуужинг амдан сөнөөсөн гэж SANA агентлаг мэдээлсэн байна.

“Step News Agency” агентлагийн мэдээлж буйгаар, агаарын цохилтод Сирийн цэргүүд, Ираныг дэмжигч цэрэгжсэн бүлэглэлүүдийн хяналтад байгаа байгууламжууд болон нийслэл Дамаск хотын нисэх онгоцны буудал өртжээ. Үүний зэрэгцээ “The Jerusalem Post” сонинд Иранаас Израиль, Ливан руу зэвсэг ачуулж болзошгүй тухай мэдэгдсэний дараахан цохилт өгсөн гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн цохилтын бай нь Ливаны “Хезболлах” бүлэглэлийн дайчдын Сири дэх байрлал байсан байж магадгүй гэж мэдээлж байна. Үүнээс гадна, “Al Arabiya” сувгаар мэдээлж буйгаар, агаарын цохилтын түгшүүрийн дохио шинжлэх ухаан-судалгааны төвүүд байрладаг Дамаск хотын дүүрэгт дуугарчээ.

Израилын цэргийнхэн дээрх мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Казахстан Улсад таван дэд сайдыг авлигын хэрэгт буруутгажээ 2021-02-04

АНУ-д “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 450088-д хүрэв. 2021-02-04

Цэргийнхэнд баривчлагдсан Мьянмарын Ерөнхийлөгч У Вин Мьинт, Аун Сан Су Чи нарыг хуулийн хоёр зүйл ангиар буруутгажээ. 2021-02-04

Японы “Toyota Motor” энэ онд 9.2 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхийг зорьж байна 2021-02-04

Bloomberg: Долларын уналт дөнгөж эхэлж байна 2021-02-04

Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн өмнөд нутагт цохилт өгсөн 2021-02-04

Ясүхиро Ямашита: Олимпын наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна 2021-02-05

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Аун Сан Су Чиг суллахыг уриалжээ 2021-02-05

Арбитрын шүүх “Turquoise Hill”-ийн талд түр шийдвэр гаргажээ 2021-02-05

Японы агаарын тээврийн JAL компани хуучин хувцсаар үйлдвэрлэсэн био түлш ашиглаж эхэлжээ 2021-02-05

Японд коронавирусээс үүдэлтэйгээр дампуурсан бизнесийн тоо 1000-д хүрчээ 2021-02-06