Японы “Toyota Motor” энэ онд 9.2 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхийг зорьж байна

Японы “Toyota Motor” энэ онд 9.2 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхийг зорьж байна

Японы “Toyota Motor” автомашин үйлдвэрлэгч компани коронавирусний цар тахлын улмаас буураад байсан автомашины борлуулалт сэргэж байгаатай холбоотойгоор энэ онд хамгийн олон буюу 9.2 сая орчим тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Энэ нь цар тахал дэгдэхээс өмнө буюу 2019 онд “Toyota”-гийн тогтоосон хамгийн өндөр үзүүлэлтийг /9.05 сая/ давах бөгөөд 2020 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийн тооноос нь 20 хувиар илүү ажээ.

Өнгөрсөн онд “Toyota” бусад автомашин үйлдвэрлэгчийн нэгэн адил цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн боловч өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад учирсан нөлөө нь бага байсантай холбоотойгоор тухайн ондоо автомашины борлуулалтаараа тэргүүлжээ.

Цар тахлын улмаас зарим оронд хатуу хөл хорио тогтоосны улмаас “Toyota”-гийн үйл ажиллагаа хумигдаж, 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар үйлдвэрлэлийн хэмжээ нь өмнөх оны мөн үеийнхээс тал хувиар буураад байсан юм. 
Гэсэн хэдий ч 2020 оны сүүлээр БНХАУ, Хойд Америкийн зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр “Toyota”-гийн борлуулалт өссөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын төмөр замын тээвэр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв 2021-02-03

Олимпын наадмын үеэр хөгжөөн дэмжигчдийг орилж хашхирах, дуулахыг хориглоно 2021-02-04

Казахстан Улсад таван дэд сайдыг авлигын хэрэгт буруутгажээ 2021-02-04

АНУ-д “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 450088-д хүрэв. 2021-02-04

Цэргийнхэнд баривчлагдсан Мьянмарын Ерөнхийлөгч У Вин Мьинт, Аун Сан Су Чи нарыг хуулийн хоёр зүйл ангиар буруутгажээ. 2021-02-04

Японы “Toyota Motor” энэ онд 9.2 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхийг зорьж байна 2021-02-04

Bloomberg: Долларын уналт дөнгөж эхэлж байна 2021-02-04

Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн өмнөд нутагт цохилт өгсөн 2021-02-04

Ясүхиро Ямашита: Олимпын наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна 2021-02-05

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Аун Сан Су Чиг суллахыг уриалжээ 2021-02-05

Арбитрын шүүх “Turquoise Hill”-ийн талд түр шийдвэр гаргажээ 2021-02-05