БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 344-өөр нэмэгдэж нийт 83869-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 02 дугаар сарын 15-ны 00.00 цагийн байдлаар 344-өөр нэмэгдэж нийт 83869-д хүрэв. Шинээр илэрсэн 344 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 73794 (+235) иргэн эдгэрсэн бол 1527 (+5) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 6,162,860 (+22774) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,998,845 (+20484) иргэний хариу сөрөг гарч 80,146 (+1946) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,548 (+104) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.