Ухань дахь 2019 оны 12 дугаар сарын нөхцөл байдлын талаар гаргасан шинэ дүгнэлтээ ДЭМБ-ын шинжээчдийг ахалсан амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал хариуцсан газрын мэргэжилтэн Питер Бен Эмбарек ярьжээ.
"Тухайн үед бүртгэгдсэн 174-хөн тохиолдлын талаарх мэдээллийг Хятад ДЭМБ-ын шинжээчдэд өгсөн. Гэтэл коронавирусний халдварт өвчнийг зөвхөн хүндээр туссан өвчтөнүүд эмчид хандсан учир энэ тоо илүү их байсан гэсэн үг" хэмээн тэрбээр цохон тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар өвчтөнүүдийн 15 хувьд нь л коронавирус хүнд хэлбэрээр илэрчээ. Энэ өвчин дийлэнх тохиолдолд хөнгөн хэлбэрээр илэрдэг аж.
"Коронавирусний халдварт өвчний анхны дэгдэлт бүртгэгдсэн Ухань хотод 2019 оны 12 дугаар сард коронавирусний 13 төрлөөр халдварласан хамгийн багадаа 1000 гаруй тохиолдол гарсан гэж үзэх үндэслэл бий” хэмээн Эмбарек "CNN"телевизэд ярилцлага өгөх үеэрээ мөн мэдэгдсэн байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.