БНСУ-ын засгийн газар гадаад ажилчид ихтэй ажлын газруудад яаралтай ковид19-ын шинжилгээ авна.

БНСУ-ын  засгийн  газар  гадаад  ажилчид ихтэй ажлын  газруудад  яаралтай  ковид19-ын  шинжилгээ  авна.

БНСУ-ын  засгийн  газар  гадаад  ажилчид ихтэй ажлын  газруудад  яаралтай  ковид19-ын  шинжилгээ  авна. 

Хөдөлмөр хамгаалал  нийгмийн яамнаас  өнөөдөр  "Маргаашнаас  эхлэж  дараа  сарын  2-ны  өдөр  хүртэл  гадаад ажилчид  ихтэй үйлдвэр аж  ахуйн  нэгжүүд болон үйлдвэрлэл эрхэлдэг  500 газрууд, мөн 500 гаруй барилгын  талбаруудад  яаралтай  коронагийн  шинжилгээ  хийнэ"  гэж  мэдэгдлээ. 

Энэ  нь  саяхан Намяанжүд байдаг  пластикын үйлдвэрээс 100 гаруй  гадаад  ажилчид  нэг  дор  коронагийн  халдвар  авсан болон гадаад  ажилчид сүүлийн  үед коронагийн  халдвар  их хүрч  байгаатай  холбоотой авч  буй  арга  хэмжээ  ажээ. 

Мөн  хөдөлмөр хамгаалал  нийгмийн яамнаас  шинжилгээ  яаралтай  авч  байгаа    газруудад  халдварт  өвчнөөс хамгаалах журмыг  зөрчсөн  тохиолдол  илэрвэл торгож, тухайн  мужын  удирдах  газартай  хамтарч  шалгалт  явуулна. 

Үйлдвэр  аж ахуйн  нэгжүүдийн  удирдлагыг коронагаас  сэргийлэх журмын  тухай  сургалтанд  заавал  суулгадаг   болгож, аж  ахуйн нэгжийн   дарга сургалтанд  суусан  тохиолдолд  шинээр  гадаад  ажилчид  хувиарлах  ажээ. 

Үүнээс  гадна мужууд  бүр  дотроо бага  зэрэг  өөр  өөр журмыг  гаргаж  гадаад  ажилчидтай үйлдвэр ажлын  газрууд  болон  тэднийг  ажилд гаргадаг  самушил зэрэг газруудад ажилд гарч байгаа  хүмүүсээ шинжилгээ  өгүүлэх  заавар  өгөх  зэрэг  арга  хэмжээ  авах  гэж  байна. 

Солонгост ажиллаж  амьдарч  байгаа  та бүхэн шинжилгээ  өгөх  шаардлагатай  бол  айж  сандралгүй  шинжилгээ  өгч  эрүүл  мэндээ  хамгаалаарай. 

Мэдээллийг Ж. Нармандах, 2021.02.21.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Кёнжү” нутгийн далай эргээс холгүй загасчилж явсан жижиг завь осолдож 6 хүн сураггүй алга болоод байна... 2021-02-20

БНСУ-д “Ковид-19”-ийн нийт 446 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2021-02-20

БНСУ “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 27-ноос эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ 2021-02-22

БНСУ-д хилийн чанадаас 19 хүн шинээр илэрчээ 2021-02-22

Хойд Солонгос Ким Жон Уны албан тушаалыг зөв бичихийг анхаарууллаа 2021-02-22

БНСУ-ын засгийн газар гадаад ажилчид ихтэй ажлын газруудад яаралтай ковид19-ын шинжилгээ авна. 2021-02-22

БНАСАУ-ын ураны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж буй байдал ажиглагджээ 2021-02-22

Хөх ордны урдуур аялал жуулчлалын салбарыг авч үлдэхийн тулд онцгой байдлын хариу арга хэмжээ авах хороо жагсаал хийж байна... 2021-02-22

Хөхүүл эхчүүд “Ковид-19”-ийн вакцин хийлгэж болно 2021-02-23

БНСУ-ийн ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” гамшгийн эсрэг 4 дэх удаагийн эдийн засгийн дэмжлэгийг ирэх гуравдугаар сард олгохоор шийдвэрлэж байна... 2021-02-23

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 440-өөр нэмэгдэж нийт 88,120-д хүрэв. 2021-02-24