Хөх ордны урдуур аялал жуулчлалын салбарыг авч үлдэхийн тулд онцгой байдлын хариу арга хэмжээ авах хороо жагсаал хийж байна...
Солонгосын аялал жуулчлалын клубийн гишүүд нийт 50хүн цугларч үг хэлэв.
Солонгосын аялал жуулчлалын клуб “Ковид19” өвчний улмаас менежментийн хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарч буй асуудал болон аялал жуучлалын салбарын ажилчид өнөөдөр 2-р сарын 22 нд хөх ордны урд байрлах усан оргилуурын талбай дээр санхүүжилт, санхүү ажил эрхлэлтийг өргөжүүлэх 4 дэх удаагийн дэмжлэг үзүүлэхийг шаардаж байна гэсэн жагсаал хийв.
Улс орны өнцөг булан бүрээс цугларсан аялал жуучлалтай холбоотой 50 орчим хүмүүс нь дотоодын аялал жуучлалын ажилчдын талаас их хувь нь албан ажлаас чөлөөтэй эсвэл ажилгүй байгаа жижиг дунд аялал жуучлалын компани төлөөлөгчүүд бас тэг зогсолтын нөхцөлд өртэй байгаа аялал жуучлалын салбарыг тэсвэрлэж үлдэх, амьдралаа залгуулахад тусал нуу гэж дуу нэгтэйгээр уриалав.
БНСУ-ийн аялал жуучлалын салбарын холбооны тэргүүн “ О Чанг Хи “ хэлэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд аялал жуучлалын агентлагууд, аялал жуучлалын систем нийгэмд зай барих, гадаадаас орж ирэхэд 14 хоног тусгаарлах гэх мэт зүйлээс үйл ажиллагаа нь зогссон. Тиймээс аялал жуучлалын салбарын 100,000 гаруй ажилчид болон тэдний гэр бүлийн өмнөөс эелдгээр уриалж улсын гамшгаас хамгаалах дэмжлэгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Аялал жуучлалын салбарыг оршин тогтнохын тулд 4-р сангаас халамжийн мөнгө олгох , хохирлын нөхөн олговор олгох хууль батлах, үйл ажиллагаа нь хохирсон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх , ажил эрхлэгчдийн дөрвөн том даатгалын хураамжийг хөнгөлөх, өөрийгөө тусгаарлах 14 хоногийг зөөлрүүлэх, аялал жуучлалын салбарт гамшгийн зэргийн тогтоож дэмжих тухай хууль гаргахыг шаардав.
Үүнээс өмнө 2-р сарын 16-ний өдөр аялал жуулчлалын салбар нь Солонгосын Аялал жуулчлалын холбоо, Сөүлийн аялал жуулчлалын холбоо, Солонгос аялал жуулчлалын клуб зэрэг аялал жуулчлалтай холбоотой 14 байгууллагатай хамтран “Аялал жуулчлалын салбарын эсэн мэнд авч үлдэх онцгой байдлын хариу арга хэмжээ авах хороо” -г байгуулжээ. Онцгой байдлын хариу арга хэмжээ авах хороо 26-ний өдрийг хүртэл Хөх ордны өмнө эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж : Хан Гёрэ
Орчуулан эмхтгэсэн : Н.Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.