Хөхүүл эхчүүд “Ковид-19”-ийн вакцин хийлгэж болно

Хөхүүл эхчүүд “Ковид-19”-ийн вакцин хийлгэж болно

Гурван өдрийн дараах Вакцинжуулалтын бэлтгэл үйл ажиллагаа

Хөхүүл эхчүүд “Ковид-19”-ийн вакцин хийлгэхэд онцгой сөрөг заалт байхгүй тул вакцин хийлгэхийг зөвлөж байна. Харин жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болохгүй гэжээ... 

БНСУ-ийн засгийн газраас “Ковид-19” вакцин нь одоогоор хөхүүл эхчүүд болон хөхүүл хүүхдэд аюултай эсэх, үр дүнтэй эсэх талаар ямар ч баттай мэдээлэл байхгүй бөгөөд вакцин нь хөхөөр хооллож буй нярайд биологийн болон эмнэлзүйн эрсдэл учруулах магадлал харьцангуй багатай гэж тайлбарлав. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд нэмэлт клиник судалгааны үр дүнд аюулгүй байдал, үр дүнгийн талаарх баталгаатай мэдээлэл гартал вакцинжуулалтад хамруулахгүй гэсэн тайлбар өгчээ.

Учир нь жирэмсэн эмэгтэй “Ковид-19”-ийн халдвар авсан бол жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулахад хүндээр тусах, дутуу төрөх эрсдэл нэмэгддэг байна.

Сувон хотын “ ковид19 “өвчний эсрэг вакцинжуулалтын төв байгуулав.

Мөн тус улсад 18-аас доош насны хүүхэд, өсвөр насныхан вакцинд хамрагдах боломжгүй. Архаг хууч өвчинтэй буюу дархлаа сул хүмүүс, цусны бүлэгнэлтийн эмгэг өвчтэй хүмүүс эмчийн дүгнэлтийн дагуу вакцин хийлгэх боломжтой.

Хүний ​​дархлал хомстлын вирус (ДОХ)-ын халдвар авсан хүмүүс вакцинжуулалттай холбоотой эсрэг заалт байхгүй болохоор вакцин хийлгэж болно. Вакцин хийхэд ашиглаж буй зүү нь энгийн тариурын зүүтэй харьцуулахад маш нарийн зүү хэрэглэдэг бөгөөд тарилга хийсний дараа тухайн газартаа 2 минутын турш дарах ёстой гэсэн зөвлөгөөг өгч байна. 

Эх сурвалж : Yonhap news

Орчуулан эмхтгэсэн :Н.Халиун

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хилийн чанадаас 19 хүн шинээр илэрчээ 2021-02-22

Хойд Солонгос Ким Жон Уны албан тушаалыг зөв бичихийг анхаарууллаа 2021-02-22

БНСУ-ын засгийн газар гадаад ажилчид ихтэй ажлын газруудад яаралтай ковид19-ын шинжилгээ авна. 2021-02-22

БНАСАУ-ын ураны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж буй байдал ажиглагджээ 2021-02-22

Хөх ордны урдуур аялал жуулчлалын салбарыг авч үлдэхийн тулд онцгой байдлын хариу арга хэмжээ авах хороо жагсаал хийж байна... 2021-02-22

Хөхүүл эхчүүд “Ковид-19”-ийн вакцин хийлгэж болно 2021-02-23

БНСУ-ийн ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” гамшгийн эсрэг 4 дэх удаагийн эдийн засгийн дэмжлэгийг ирэх гуравдугаар сард олгохоор шийдвэрлэж байна... 2021-02-23

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 440-өөр нэмэгдэж нийт 88,120-д хүрэв. 2021-02-24

БНСУ-ын урлагийн салбарын олны танил хүмүүсийн талаарх дуулиант мэдээлэл хурдтай тархлаа 2021-02-24

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 396-аар нэмэгдэж нийт 88,516-д хүрэв. 2021-02-25

Төрийн эрх баригчдаас вакцинжуулалтаа эхэлбэл вакцинд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно ... 2021-02-25