БНСУ-ийн ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” гамшгийн эсрэг 4 дэх удаагийн эдийн засгийн дэмжлэгийг ирэх гуравдугаар сард олгохоор шийдвэрлэж байна...
БНСУ-ийн Ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” 2-р сарын 22-ний үдээс хойш хөх ордонд болсон тэргүүн зөвлөхүүдийн уулзалтад оролцож үг хэллээ...
Ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” гамшгийн эсрэг 4 дэх удаагийн эдийн засгийн дэмжлэгийн талаар үр хэлсэн бөгөөд "Засгийн газартаа үүрэг өгсөн бөгөөд хурдан шуурхай зохион байгуулж ажиллахын зэрэгцээ парламентаасаа дэмжлэг хүслээ. Энэхүү эдийн засгийн дэмжлэгийг ирэх 3-р сард гүйцэтгэж эхлэхийг хүсье” гэсэн байна.
Тэргүүн зөвлөхүүдийн уулзалтын үеэр "Энэхүү 4 дэх удаагийн гамшгийн эсрэг эдийн засгийн дэмжлэг нь хөл хорионоос болж хохирч буй иргэн аж ахуй нэгж, бага орлоготой эмзэг бүлгийнхнийг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлийн хямралыг даван туулахын тулд аль болох өргөн, цар хүрээтэй дэмжлэг байх ёстой" гэж хэлжээ.
БНСУ-ийн “Үндэсний статистикийн хороо”-ноос өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хийсэн өрхийн судалгааны үр дүнг “ковид-19 “өвчний улмаас бага орлоготой иргэдийн орлого буурч, жижиг бизнес эрхлэгчдийн орлого буурахад хүргэсэн гэж тайлбарлав. Мөн цаашдаа засгийн газар нь “Орлогын тэгш бус байдлыг сайжруулах, Бизнес эрхлэгчид ба хувиараа бизнес эрхлэгчдийн эдийн засгийн чадамжийг эрчимтэй сэргээхийг эрхэм зорилт болгон бүх хүчээ дайчлан ажиллах болно” гэж мэдээллээ.
Нэмж дурдахад БНСУ-д 2-р сарын 26-ний өдрөөс эхлэн Вакцинжуулалтыг хурдан, аюулгүй, системтэйгээр гүйцэтгэхээр бүхий л бэлтгэлээ базаагаад байгаа билээ.
эх сурвалж : Yonhap news
Орчуулан эмхтгэсэн : Н.Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.