Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул "CoronaVac" вакцины эхний тунг хийлгэлээ.

Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул "CoronaVac" вакцины эхний тунг хийлгэлээ.

Тайланд “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө ням гарагт эхлүүлж, Засгийн газрын сайд нар, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмнэлгийн ажилтнууд эхний тунгуудыг хийлгэлээ. Хятадын “Sinovac Biotech” компанид гарган авсан “CoronaVac” вакцины эхний тунгуудыг Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул тэргүүтэй хүмүүс нийслэл Бангкок хот дахь Халдварт өвчин судлалын хүрээлэнд хийлгэжээ.

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-оча вакцины эхний тунгуудыг тарих үйл ажиллагаанд оролцсон бөгөөд “Sinovac”-ийн вакциныг 18-59 насныханд хийж байгаа тул өдгөө 66 настай тэрбээр вакцин хийлгээгүй байна. Тайланд өнгөрсөн долоо хоногт “Sinovac”-ийн 200 мянган тун, “AstraZeneca” компанийн 117 мянган тун вакциныг хүлээн авчээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, “CoronaVac” вакциныг халдвар тархах эрсдэл өндөр 13 мужид түгээж, ням гаргаас галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, сайн дурынхныг дархлаажуулж эхэлжээ.

“AstraZeneca”-гийн вакцины хувьд чанарын шалгалт хийгдсэний дараа гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногоос хэрэглэхэд бэлэн болно гэж тус компани мэдээлжээ. Тайланд 3, 4 дүгээр сард “CoronaVac” вакцины 1.8 сая тунг хүлээн авах төлөвтэй байна. Мөн зургаадугаар сараас эхлэх олон нийтийг дархлаажуулах аяны хүрээнд сард 10 сая тун вакциныг тарихаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт дотоодын “Siam Bioscience” компанид үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн 61 сая тун вакциныг ашиглах ажээ.

Тайландад өнөөдрийн байдлаар 25 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, 83 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мьянмарт төрийн эргэлт хийсэн цэргийнхнийг дэмжигчид жагсав. 2021-02-27

Японы Засгийн газрын төлөөлөгч Ямада Макико үнэтэй, тансаг зоог барьсаныхаа төлөө уучлал гуйлаа 2021-02-27

Европын орнуудад коронавирусний мутацид орсон шинэ хувилбарын тархалт эрс нэмэгдэв. 2021-02-28

Мьянмарт цагдаа нар жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдлаа 2021-03-01

Их Британид коронавирусний вакцины эхний тунг 20 сая хүн хийлгэсэн 2021-03-01

Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул "CoronaVac" вакцины эхний тунг хийлгэлээ. 2021-03-01

Дэлхийн хүн амын 10 гаруй хувьд коронавирусний эсрэг биет үүссэн 2021-03-01

“Алтан бөмбөрцөг” наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол эхэлжээ 2021-03-01

АНУ-ын цэргүүдийн мэдээллийг хулгайлсан Оросын хакерыг эрэн сурвалжилж байна. 2021-03-01

Японы Айчи, Гифү, Осака, Киото, Хиого, Фүкүока мужид онцгой байдлыг цуцаллаа. 2021-03-01

Бүх Хятадын УТЗЗ-ийн хурлыг энэ сарын 4-ний өдөр нээхээр шийдвэрлэсэн. 2021-03-02