Дэлхийн хүн амын 10 гаруй хувьд коронавирусний эсрэг биет үүссэн ба вакцинжуулалт сүргийн дархлаа бий болгох цорын ганц арга зам гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумия Сваминатан мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, ДЭМБ дэлхийн зарим хотуудад гарсан халдварын голомтыг шинжлэх судалгааны явцыг ажиглаж байна. Хэдийгээр судалгааны дүн хотын хүн амын талаас илүү хувь нь коронавирусний эсрэг биеттэй болсныг харуулж байгаа ч сүргийн дархлаа тогтсон гэж үзэж болохгүй гэж Сваминатан онцолжээ.
Хамгийн сүүлийн үеийн байдлаар, ийм төрлийн 500 орчим судалгаа хийж байна. Хотын хүн ам шигүү суурьшсан дүүргүүдэд хүн амын 50-60 хувийг хамруулсан халдварын голомт гарч, эсрэг биет үүссэн байна. Гэхдээ энэ нь тухайн хот, муж эсвэл улс оронд бүхэлд нь сүргийн дархлаа үүссэн гэсэн үг биш гэж шинжээч тодруулсан байна. Эдгээр суурин газрын эсрэг биетгүй оршин суугчид халдвар авах эрсдэлтэй аж.
Тиймээс дэлхийн хэмжээнд сүргийн дархлаа бий болгох цорын ганц арга бол вакцинжуулалт юм гэж Сваминатан мэдэгджээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.