Японы Айчи, Гифү, Осака, Киото, Хиого, Фүкүока мужид онцгой байдлыг цуцаллаа.

Японы Айчи, Гифү, Осака, Киото, Хиого, Фүкүока мужид онцгой байдлыг цуцаллаа.

Японы Айчи, Гифү, Осака, Киото, Хиого, Фүкүока мужид “COVID-19” халдварын нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан онцгой байдлын дэглэмийг өнөөдрөөс цуцаллаа.

Эдгээр муж нь хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах нөхцөлүүдийг хангасан тул онцгой байдлыг ийнхүү хугацаанаас нь өмнө цуцалжээ. Харин Токио, Чиба, Канагава, Сайтама мужийн хувьд нөхцөл байдлыг нь үргэлжлүүлэн хянана.

Засгийн газар онцгой байдлыг цуцлахдаа халдварын шинэ тохиолдлын тоон үзүүлэлт, “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн орны хүртээмж зэргийг харгалзан үзэж байгаа ажээ.

Онцгой байдлыг цуцалсан зургаан мужийн хувьд ажиллах цагаа багасгахыг зоогийн газар, шөнийн цэнгээний газруудаас үргэлжлүүлэн хүсэх хэдий ч 21:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.

Засгийн газар цар тахлын улмаас өрхийн зарлага буурч, гадаадын жуулчдын урсгал зогссоноос үүдэлтэй нөлөөнд нэрвэгдсэн эдийн засгаа сэргээх арга замыг эрэлхийлж буй үед ийнхүү онцгой байдлыг хэсэгчлэн цуцалжээ. Түүнчлэн Засгийн газрын цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан ажлын хэсэг “COVID-19” хүндээр илэрсэн өндөр настай өвчтөнүүдийн тоо өндөр хэвээр байгааг анхааруулжээ.

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токио хотын бүсэд энэ оны нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай онцгой байдал зарлаж, хожим нь 11 мужид болгон өргөтгөсөн юм. Эрх баригчид хоёрдугаар сарын 3-нд дэглэмийн хэрэгжих хугацааг гуравдугаар сарын 7 хүртэл сунгаж, харин Точиги мужид онцгой байдлыг цуцалсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их Британид коронавирусний вакцины эхний тунг 20 сая хүн хийлгэсэн 2021-03-01

Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул "CoronaVac" вакцины эхний тунг хийлгэлээ. 2021-03-01

Дэлхийн хүн амын 10 гаруй хувьд коронавирусний эсрэг биет үүссэн 2021-03-01

“Алтан бөмбөрцөг” наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол эхэлжээ 2021-03-01

АНУ-ын цэргүүдийн мэдээллийг хулгайлсан Оросын хакерыг эрэн сурвалжилж байна. 2021-03-01

Японы Айчи, Гифү, Осака, Киото, Хиого, Фүкүока мужид онцгой байдлыг цуцаллаа. 2021-03-01

Бүх Хятадын УТЗЗ-ийн хурлыг энэ сарын 4-ний өдөр нээхээр шийдвэрлэсэн. 2021-03-02

ДЭМБ: Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдол өссөн 2021-03-02

Конго улсад үл мэдэгдэх өвчний улмаас 14 хүн нас бараад байна. 2021-03-02

Японд Их Британийн хувилбараар халдварласан тохиолдол нэмэгдэж байна. 2021-03-02

Хятад улс 800 сая иргэнээ ядуурлаас хэрхэн ангижруулав ? 2021-03-02