ДЭМБ: Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдол өссөн
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ долоо дахь долоо хоногтоо коронавирусний халдварын тохиолдол анх удаа өссөн үзүүлэлтийг бүртгэжээ.
Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна.
“Долоо дахь долоо хоногтоо анх удаа халдварын тохиолдол өссөнийг бид харж байна. Зургаан бүс нутгийн дөрөвт нь коронавирусээр халдварласан тохиолдол нэмэгджээ” гэж тэрбээр мэдэгдэв.
“Энэ үзүүлэлт урам хугалж байгаа ч гайхмаар зүйл биш юм. Бид ямар үед халдварын тохиолдол өсөөд байгааг олохыг хичээж байна. Халдварын тохиолдол нэмэгдэж буй нь зарим талаараа хязгаарлалтыг сулруулах, вирусний янз бүрийн хувилбар тархах, иргэд сонор сэрэмжээ багасгасантай холбоотой юм. Вакцинжуулалт хийснээр хүний амь аврагдах хэдий ч улс орнууд зөвхөн вакцинд найдвал алдаа болно. Эрүүл мэндийн суурь арга хэмжээнүүд коронавирустэй тэмцэх гол арга зам хэвээр байна” гэж тэрбээр мөн хэлсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт халдварын 2,6 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс өмнө нь долоо хоногийн үзүүлэлт 2.5 сая орчимд хүрч байсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.