БНСУ жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн хугацааг хойшлуулжээ.
“Ковид19” өвчний үед хямралд өртөж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн үндсэн төлбөрийн хугацааг сунгах, хүүгийн төлбөрийг хойшлуулах хугацааг энэ оны 9-р сарыг дуустал дахин сунгахаар болжээ.
Санхүүгийн хорооноос 3-р сарын 2-ний өдөр зээлийн хугацаа, хүүгийн төлбөрийг хойшлуулах хугацааг дахин зургаан сараар сунгах шийдвэр гаргаснаа зарлав.
Санхүүгийн аж үйлдвэрийн хэлтсийн дарга Квон Дэ Ён "Удаан хугацааны турш үргэлжилсэн “ковид19 “өвчнөөс улмаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байгаа болохоор зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах санхүүгийн салбарт дарамт учруулахгүй байгааг харгалзан үзэж дахин сунгахаар болсон гэж хэлжээ.
эргэн төлөлт хойшлуулж хүүгийн хугацааг сунгахад дэмжлэг үзүүлэх “Ковид19” өвчний улмаас шууд болон шууд бус хохирол амссан жижиг, дунд бизнес эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчид хязгаарлагдах бөгөөд үндсэн зээл, хүүгийн зөрүү, хөрөнгөнд халдах, үйл ажиллагаа хаахыг хязгаарлах болно.
Урьдчилан төлөгдөх хугацааг сунгах эсвэл хойшлуулсан хүүгийн эргэн төлөлт хийх хүсэлтээ урьд нь гаргаж байсан жижиг, дунд бизнес эрхлэгчид эсвэл жижиг бизнес эрхлэгчид мөн зээлийн хугацааг сунгасан хугацаандаа дахин өргөдөл гаргаж болно.
Жишээлбэл, хугацаа нь өнгөрсөн оны 11-р сарын сүүлчээр дуусах ёстой зээлдэгчийг энэ оны 5-р сарын эцэс хүртэл сунгасан бол 5-р сард дахин өргөдөл гаргаж, энэ оны 11-р сарын эцэс хүртэл сунгах боломжтой.
эх сурвалж :https://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=shm&sid1=101&oid=079&aid=0003474091
орчуулан эмхтгэсэн Н. Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.