БНСУ “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг судалж байна

БНСУ “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг судалж байна

БНСУ-ын эрх баригчид “AstraZeneca” компанийн бүтээсэн коронавирусний эсрэг вакцин хийлгэснээс хойш хэдхэн хоногийн дараа нас барсан хоёр тохиолдлыг судалж байна гэж өнөөдөр /2021.03.03/ мэдээлжээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, асрамжийн газрын 63 настай өндөр настан вакцин хийлгэсний дараа өндөр халуурч, эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр тархи, нугасны суурь өвчтэй байсан бөгөөд цусны халдвар, хатгалгаагаар эмнэлэгт нас барсан байна.

Хоёр дахь тохиолдол болох 50-иад насны иргэн зүрхний суурь өвчин, чихрийн шижинтэй байсан бөгөөд нэг өдрийн өмнө вакцин хийлгэсний дараа хэд хэдэн удаа зүрхний шигдээс болж, лхагва гарагт нас баржээ.

БНСУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг энэ хоёр тохиолдлыг судалж байгаа аж.

“AstraZeneca” компанийн Сөүл дэх төлөөлөгч энэ талаар тус компаниас тайлбар хийгээгүй байна гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.

БНСУ өнгөрсөн долоо хоногт ард иргэдээ вакцинжуулж эхэлжээ. Одоогийн байдлаар, 85 мянга гаруй хүн “AstraZeneca” вакцин, 1524 хүн “Pfizer” вакцины эхний тунг хийлгээд байна.

БНСУ-д нийт 90816 хүн халдвар авч, 1612 хүн энджээ. Өнгөрсөн нэг хоногт 444 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгос гаралтай бүсгүй ОХУ-ын хамгийн баян эмэгтэйгээр тодорлоо. 2021-03-02

БНСУ жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн хугацааг хойшлуулжээ. 2021-03-02

БНСУ ДАХЬ ХНХҮТ-ИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА 2021-03-02

БНСУ тав дахь үеийн “KF-X” сөнөөгч онгоцныхоо анхны загварыг бүтээж дуусжээ. 2021-03-02

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 444-өөр нэмэгдэж нийт 90,816-д хүрэв. 2021-03-03

БНСУ “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг судалж байна 2021-03-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 424-өөр нэмэгдэж нийт 91,240-д хүрэв. 2021-03-04

БНСУ-д коронагийн вакцин тарьж эхлээд 7 хоног өнгөрчээ. 2021-03-04

БНСУ-д коронавирусний халдвартай долоон өвчтөн нас барав 2021-03-04

Хөдөө орон нутгийн газар тариалан дээр ажилдаг гадаад ажилчид сайн дурын эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх боломжтой боллоо... 2021-03-04

Тэжоны сувилахуйн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан 20 орчим насны эмэгтэй AstraZeneca вакцин хийлгэсний дараа нас баржээ. 2021-03-04