БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 344-өөр нэмэгдэж нийт 90,372-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 03 дугаар сарын 02-ны 00.00 цагийн байдлаар 344-өөр нэмэгдэж нийт 90,372-д хүрэв. Шинээр илэрсэн 344 тохиолдлын 25 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 81,338 (+268) иргэн эдгэрсэн бол 1,606 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 6,681,976 (+16221) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 6,518,172 (+16190) иргэний хариу сөрөг гарч 73,432 (-313) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,428 (+75) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгад 2 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нийт 23,086 иргэн хамрагдаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.